ЗАРЛАСАН ТЕНДЕРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА, САНХҮҮГИЙН ШАЛГУУРЫН МОДУЛЬ
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.09Keywords:
Тендэр, санхүүгийн шалгуур, стандартчилал, худалдан авах ажиллагааAbstract
530 тендерийн өгөгдлийн хүснэгтийн “санхүүгийн шалгуур” хэсгийг чанарын кодчилол, тоон шинжилгээ (descriptive, Spearman, Kruskal–Wallis, ANOVA) ‑гаар боловсруулсан. Санхүүгийн шалгуур хэсгийг борлуулалтын орлогын шалгуур, түргэн хөрвөх хөрөнгийн шалгуур, өр зээлийн шалгуур гэсэн үндсэн 3 бүлгээр нийт 12 үзүүлэлтээр Tender.gov.mn-ээс чанарын судалгааны үзүүлэлтээр шүүж авч 6890 ширхэг мэдээллийг тоон судалгааруу хөрвүүлэн SPSS дээр боловсруулалт хийж дүгнэлээ. Ингэхдээ 5 таамаглал дэвшүүлж 3 таамаглал батлагдлаа. Тоймлон хүргэвэл Зарласан тендэрийн төсөвт өртөг нэмэгдэх тусам шалгуур үзүүлэлтийн “Өр зээлийн шалгуур үзүүлэлт” нэмэгдэх боловч энэ нь статитикийн хувьд бага нөлөөтэй гарлаа. Харин борлуулалтын орлогын суурь хувь, түргэн хөрвөх хөрөнгийн харьцааг тодорхойлох суурь хувь хэмжээ нэмэгдэхгүй буюу хамааралгүй гарч байна.
Борлуулалтын орлогын хамрах хүрээ нь санхүүгийн шалгуурын модульд хамгийн өндөр хамааралтай хувьсагч байв. Кruskal–Wallis шинжилгээгээр SRC үзүүлэлтийн бүлгүүдийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илэрсэн (p < .001), мөн ANOVA шинжилгээгээр ч ялгаа хүчтэй (F=19.992, p<.001) гарсан нь борлуулалтын орлогын хүрээ өөрчлөгдөхөд SRC‑ийн босго системтэйгээр өөрчлөгдөж буйг харуулж байна.
Судалгаанд “харилцах дансны үлдэгдэл”, “харилцагч банкнаас авч болох зээлийн дүнг тусгасан албан бичиг”, “үнэт цаас шаардах” зэрэг банкнаас гаргуулах суурь нотлох баримтууд давтамж өндөртэй буюу зарласан тендэрийн 93–97% байгааг ажиглав. Энэ нь санхүүгийн шалгуурын модульд банкны нотолгоо де-факто стандарт болж тогтож байгааг илтгэх боловч тендер бүрд баримтын төрөл, шаардлагын хэлбэр өөр өөр байгаа нь оролцогчдод “нэг төрлийн ажилд өөр өөр багц шаардлага” үүсгэж буйг харуулж байна. Энэхүү судалгаа нь тендэрийн санхүүгийн шалгуурын ялгаатай байдлын бүтцийг микро түвшинд өгөгдлийн хүснэгт ашиглан чанарын болон тоон судалгааны аргыг хослуулсан анхны судалгаа бөгөөд үр дүнг бодлого төлөвлөлтөнд шууд хэрэгжих боломжтой нэгдсэн шалгуурын загвар боловсруулах үндэс болно.
Downloads
Published
Versions
- 2026-10-09 (2)
- 2026-07-01 (1)