СТОУС ТБ1, ТБ2 СТАНДАРТУУДЫГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ БЭЛЭН БАЙДАЛ БА ЗАМЫН ЗУРГИЙН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.08Keywords:
СТОУС ТБ1, ТБ2, тогтвортой байдлын тайлагнал, бэлэн байдлын үнэлгээ, замын зурагAbstract
Дэлхий дахинд тогтвортой байдлын мэдээллийн ач холбогдол нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон санхүүгийн шийдвэр гаргалтад өргөн ашиглагдах болсон нь СТОУС ТБ1, ТБ2 стандартуудыг нэвтрүүлэх үндсэн нөхцөл болж байна. Энэхүү судалгаа нь Монгол улсад эдгээр стандартуудыг нэвтрүүлэх бэлэн байдлын түвшинг үнэлэх болон НҮБХХ-ийн боловсруулсан 2026–2032 оны нэвтрүүлэх замын зургийг олон улсын туршлагатай харьцуулан үнэлэх зорилготой болно. Судалгаанд СТОУС Сангийн бэлэн байдлын үнэлгээний хэрэгслийг ашиглан экосистем, тайлагнагч байгууллага, дэмжих системийн хүрээнд нийт 18 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийсэн ба НҮБХХ-ийн тайлан, замын зураг, СТОУС ТБ1, ТБ2 стандартууд, хууль эрх зүйн баримт бичгүүдэд баримт бичгийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнд нийт шалгуур үзүүлэлтийн 72.2% нь сул болон маш сул түвшинд үнэлэгдэж, өгөгдөл ба дижитал дэд бүтэц, мэргэжлийн үйлчилгээ, техникийн чадавх хамгийн сул байгаа нь харагдаж байна. Мөн замын зураг нь олон улсын туршлагатай нийцсэн, үе шаттай хэрэгжилтийн бодлогын чиглэлтэй боловч үндэсний хүлэмжийн хийн мэдээллийн сан, ТББОУС 5000 стандартын орчуулга, мэргэжлийн хүний нөөцийн тогтолцоонд чиглэсэн нарийвчласан төлөвлөгөө шаардлагатай байна.
Downloads
Published
Versions
- 2026-10-09 (2)
- 2026-07-01 (1)