ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.07Keywords:
Судалгааны чадамж, Их сургуулийн багш, Үнэлгээ, Эрдэм шинжилгээ, Арга зүйAbstract
Энэхүү судалгаагаар их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээ, судалгааны (ЭШС) чадамжийг тодорхойлох, үнэлэх арга зүйн хандлагыг судлав. Мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үед багш нь зөвхөн мэдлэг дамжуулагч бус, шинэ мэдлэг бүтээгч байх шаардлагад үндэслэн уг судалгааны хэрэгцээг тодорхойлсон. Монголын их, дээд сургуулиудын туршлагад тулгуурлан үнэлгээний тогтолцооны онцлог, тулгамдсан асуудлыг онолын түвшинд шинжилж, сайжруулах арга замыг дэвшүүлэв.
Судалгааны хүрээнд ЭШС-ны чадамжийг онол-арга зүй, дизайн, өгөгдөл боловсруулалт, академик бичвэр, нийтлэх ур чадвар болон төсөл бичих гэсэн зургаан үндсэн бүрэлдэхүүн хэсэгт ангилж, тэдгээрийг хэмжих 24 шалгуур үзүүлэлт бүхий үнэлгээний загварыг боловсруулан туршсан болно. А их сургуулийн 54 багшийг хамруулсан эмпирик судалгааны үр дүнд Cronbach's Alpha (0.956) коэффициентээр асуумжийн найдвартай байдлыг баталгаажуулсан бөгөөд Chi-square тестээр (p < .05) багшийн чадамжийн үнэлгээ болон бодит бүтээмж хооронд статистикийн ач холбогдол бүхий хамаарал байгааг тогтоов.
Судалгааны үр дүнд оролцогчдын 13% нь мэргэшсэн, 48.1% нь сайн түвшинд үнэлэгдсэн бөгөөд цаашид багш нарын төсөл бичих, санхүүжилт татах чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг илрүүлэв. Энэхүү аргачлал нь багшийн судалгааны чадамжийг бодитой үнэлэх, хөгжлийн төлөвлөгөөг оновчтой гаргах, улмаар дээд боловсролын сургалт, судалгааны чанарыг баталгаажуулах боломжтойг харуулж байна.
Downloads
Published
Versions
- 2026-10-09 (2)
- 2026-07-01 (1)