GENERATION Z ҮЕИЙНХНИЙ НОГООН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАН ТӨЛӨВИЙГ ТӨЛӨВЛӨГӨӨТ ЗАН ҮЙЛИЙН ОНОЛООР ҮНЭЛЭХ НЬ

Authors

  • М.Жанузах Mandakh University
  • М.Номинжин Mandakh University
  • Г.Маралмаа Mandakh University

DOI:

https://doi.org/10.67207/mrj.2026.15.06

Keywords:

Generation Z, TPB, хандлага, нийгмийн нөлөөлөл, зан үйлийн хяналт

Abstract

Энэхүү судалгаа нь Generation Z үеийнхний ногоон хэрэглээний зан төлөвийг төлөвлөгөөт зан үйлийн загварыг ашиглан үнэлэх зорилготой юм. Судалгааны арга зүйн хувьд тоон судалгааны аргыг ашигласан ба 14-29 насны нийт 739,095 хүнийг эх олонлог болгон үүнийг төлөөлж болохуйц 432 оролцогч хамрагдсанаас 408 Generation Z үеийнхнээс судалгааны өгөгдөлд тулгуурлан статистик шинжилгээг хийсэн. Өгөгдлийг CAWI буюу веб хөтөч ашиглах аргаар Google forms-оор цуглуулсан. Статистик шинжилгээг SPSS программ ашиглан тархалтын цуваа, фактор шинжилгээ, коррелляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээр ногоон хэрэглээг дэмжих бодлого нь Generation Z үеийн хэрэглэгчдийн сэтгэл зүйд эерэг хандлага төрүүлэхээс илүүтэйгээр, тэдний бүтээгдэхүүнийг олж авах хяналтыг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, нийгмийн эерэг хандлагыг бүрдүүлэхэд чиглэх нь бодит үр дүнд хүрэх хамгийн үр дүнтэй стратеги болох нь статистик үндэслэлтэйгээр батлагдлаа. 

Downloads

Published

2026-07-01 — Updated on 2026-10-09

Versions