НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨӨРЧЛӨЛТ - ЭРИН ҮЕ 5.0-Д: СИСТЕМЧИЛСЭН ТОЙМ СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.03Keywords:
эрин үе 5.0, боловсрол 5.0, нягтлан бодох бүртгэлийн боловсрол, дижитал шилжилт, системчилсэн тоймAbstract
Энэхүү судалгааны зорилго нь “Эрин үе (Era) 5.0” (Аж үйлдвэр 5.0, Нийгэм 5.0, Боловсрол 5.0)-ийн хүрээнд өрнөж буй технологийн дэвшил, дижитал шилжилт нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжил болон дээд боловсролын тогтолцоонд хэрхэн нөлөөлж байгааг системчилсэн тойм судалгааны аргаар шинжлэн тодруулахад оршино. Судалгаа нь хоёрдогч эх сурвалжид тулгуурласан бөгөөд Google Scholar мэдээллийн сангаас 2016–2026 оны хооронд хэвлэгдсэн 161 өгүүллийг PRISMA зарчмын дагуу шүүн шалгаж, 22 өгүүллийг сонгон авч чанарын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад дээд боловсролын байгууллагууд “Эрин үе 5.0”-ийн технологийн шилжилтийн нөхцөлд мэдлэг дамжуулагч үүргээс хальж, хүний капитал хөгжүүлэгч, инновацын экосистемийг холбогч стратегийн манлайлагч байгууллага болж байна. Мөн энэхүү эрин үе нь хиймэл оюун, автоматжуулалтаас үүдэх мэргэжлийн сорилтуудыг ёс зүй, шүүн тунгаалт, тогтвортой хөгжилд суурилсан сургалтын шинэчлэлээр даван туулах боломж бүрдүүлж байгааг харууллаа. Нэгдсэн дүгнэлтээр нягтлан бодогч мэргэжилтний дасан зохицол нь зөвхөн техникийн ур чадвараар хязгаарлагдахгүй бөгөөд тасралтгүй суралцах, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ, ёс зүйн шүүн тунгаалтад суурилсан “Нягтлан бодогч 5.0”-ийн цогц чадварын шилжилт юм. Энэхүү судалгаа нь нягтлан бодох бүртгэлийн боловсролыг “Боловсрол 5.0”-ийн зарчимд нийцүүлэн шинэчлэх онолын суурь болж, цаашдын эмпирик болон бодлогын судалгаанд ашиглах боломжтой.
Downloads
Published
Versions
- 2026-10-09 (2)
- 2026-07-01 (1)