ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛД ИНФЛЮНСЕР МАРКЕТИНГ НӨЛӨӨЛӨХ НЬ (CU MONGOLIA-ГИЙН ЖИШЭЭН ДЭЭР)

Authors

  • Э.Цэндсүрэн Mandakh University
  • Т.Ганхуяг Mandakh University

DOI:

https://doi.org/10.67207/mrj.2026.15.02

Keywords:

инфлюнсер, эх сурвалжийн найдвартай байдал, брэндэд итгэх итгэл, мэргэшсэн байдал, сонирхол татахуйц байдал, худалдан авах хүсэл

Abstract

Сүүлийн үед байгууллагууд маркетингийн үйл ажиллагаандаа инфлюнсер маркетингийг ихээр ашиглаж байна. Энэхүү судалгааны зорилго нь инфлюнсер маркетингийн брэндэд итгэх итгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, хэрэглэгчийн худалдан авах хүсэлд хэрхэн нөлөөлж байгааг судлахад оршино. Судалгаанд тоон аргыг ашиглаж, 406 оролцогчоос цуглуулсан асуулгын өгөгдөлд шинжилгээ хийв. Өгөгдлийг SPSS 26.0 программ ашиглан боловсруулж, корреляц, регрессийн шинжилгээгээр хувьсагчдын хамаарлыг тодорхойлсон болно. Судалгааны үр дүнгээс харахад инфлюнсерийн мэргэшсэн байдал, найдвартай байдал, сонирхол татахуйц байдал нь брэндэд итгэх итгэлд хүчтэй эерэг нөлөө үзүүлж, улмаар худалдан авах хүсэлд шууд нөлөөлж байна. Ялангуяа сонирхол татахуйц байдал нь хамгийн хүчтэй нөлөөлөгч хүчин зүйл болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглэгчийн анхаарлыг татах, контентын сонирхлыг нэмэгдүүлэх замаар оролцоонд нөлөөлж байна. Мөн брэндэд итгэх итгэл нь худалдан авах хүслийн хамгийн чухал тодорхойлогч хүчин зүйл болох нь батлагдав. Практик шинжилгээгээр Facebook платформ нь Instagram-аас илүү өндөр энгейжмент үзүүлэлттэй байгааг тогтоосон бөгөөд инфлюнсерийн сонголт байгууллагын энгейжментэд чухал нөлөөтэй болох нь харагдсан. Тухайлбал, Чамин-Эрдэнэ инфлюнсер хамгийн өндөр энгейжмэнт үзүүлэлтээр хэрэглэгчийн оролцоо болон худалдан авах зан төлөвт илүү хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймд байгууллагын энгейжментэд зөвхөн инфлюнсерийн нэр хүнд бус, контентын чанар, хэрэглэгчидтэй харилцах байдал, платформын онцлог зэрэг олон хүчин зүйлсийн нийлбэр нөлөөнөөс хамаарч байгааг энэхүү судалгаанаас харагдаж байна. 

Downloads

Published

2026-07-01 — Updated on 2026-10-09

Versions