ДУГУЙН БУЛЫГ ДУУ ЧИМЭЭГЭЭР ОНОШИЛЖ, ХОЛХИВЧИЙН АЖЛЫН НӨӨЦИЙГ СЭРГЭЭХ ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛСАН ДҮН

Authors

  • О.Эрдэнэсайхан Mandakh University
  • М.Мөнхгэрэл Mandakh University

DOI:

https://doi.org/10.67207/mrj.2026.15.15

Keywords:

Дугуйн булны холхивч, дуу чимээгээр оношлох, ажлын нөөцийг сэргээх

Abstract

Монгол улсад түгээмэл ашигладаг Приус-20 маркын машины дугуйн булны холхивчийн эвдрэл, гэмтлийг тодорхойлж түүний ажлын нөөцийг сэргээх арга технологи сонгон боловсруулж туршин үр дүнг гарган авсан. Холхивчийн ажлын нөхцөл холхивчийн байрлал, төрлөөс хамаарна. Холхивчинд үрэлтийн хүчний нөлөө, зэв, дулаан, чичиргээ, олон давтагдах нухлалт, ачааллын улмаас хэмжээний өөрчлөлт гардаг. Энэхүү элэгдэл нь манай орны замын нөхцөлөөс хамаарч эрчимтэй явагдаж машины тулгуур эд анги болон дугуйн булыг ойр ойрхон солих шаардлага гарч байна. Иймд дугуйн булыг эргүүлэх төхөөрөмж зохион бүтээж дуу чимээ хэмжигч багаж “Sound level meter”-г ашиглан элэгдэлтэй булны дуу чимээг хэмжиж холхивчийн элэгдлийн хэмжээг тогтоож нөхөн сэргээх арга сонгон засварласан. Одоогоор засвар үйлчилгээний газрууд элэгдэж дуу орсон булыг сэргээн засварлалгүй шууд шинэ булаар сольж, хуучин бул нь олон зуун ширхэгээр хаягдаж байна. Булыг дуу чимээгээр оношлох төхөөрөмж зохион бүтээж ашигласнаар, олноороо хаягдаж байгаа булны холхивчийн ажлын нөөцийг сэргээн дахин ашиглах боломжтой технологи боловсруулав. 

Downloads

Published

2026-07-01 — Updated on 2026-10-09

Versions