ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТЫГ СУДЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.14Keywords:
Тэгш байдал, жендэрийн ойлголт, дээд боловсрол, суралцагчдад чиглэсэн бодлого, боловсролоос хөндийрөх нь, үнэлэмжийн ялгааAbstract
Энэхүү судалгаа нь жендэрийн тэгш байдал хэмээх ойлголт их, дээд сургуулийн хэмжээнд хэр байгааг тодорхойлох мөн энэ ойлголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжлэхэд оршино. Судалгаанд нийт 423 оролцогч хамрагдсаны 84.2% нь 18-25 насны оролцогчид байв. Энэ нь судалгааны дүнг их, дээд сургуулийн оюутнуудын хүйсийн тэгш байдлын талаарх ойлголт ямар байгааг дүгнэх боломжийг бүрдүүлж байна. Судалгааны асуулга нь гурван үндсэн хэсгээс бүрдэв. Үүнд: Ерөнхий мэдээллийн хэсэг – оролцогчийн нас, хүйс, суралцаж буй түвшин зэрэг демографик үзүүлэлтүүдийг агуулсан. Харин хүйсийн тэгш байдлын талаарх ойлголтыг тодруулах хэсэг нь эрэгтэй суралцагчдад чиглэсэн бодлого, дэмжлэгийн сул байдал, боловсролоос хөндийрөхөд нөлөөлөх гэр бүл, нийгэм, хувь хүний хүчин зүйлс болон жендэрийн үүрэг ба боловсролын үнэлэмжийн ялгаа гэсэн хүчин зүйлсээс бүрдэв. Судалгааны зорилгод нийцүүлэн судалгаанд оролцогчдын хариултад түүврийн хүрэлцээтэй байдал, хүчин зүйлс, найдвартай байдлын шинжилгээнүүдийг тус тус хийсэн. Уг шинжилгээний үр дүн нь регресс болон кластер зэрэг нарийвчилсан шинжилгээ хийх бүрэн боломжтойг илтгэсэн болно. Регрессийн шинжилгээний үр дүнд эрэгтэй суралцагчдад чиглэсэн бодлого, дэмжлэг сул байдал, олон нийтийн хэвшмэл ойлголтоос үүдэн дээд боловсролын хүрээнд жендэрийн тэгш бус байдал үүсдэг нь батлагдсан. Түүнчлэн кластер шинжилгээний үр дүнгээс жендэрийн тэгш байдал хэмээх ойлголтод оролцогчдын нас, боловсрол, хүйс зэрэг нөлөөлөх хүчин зүйлс статистик ач холбогдол бүхий хамааралтай нь ажиглагдав. Учир нь судалгаанд оролцогчдын нас, боловсрол зэргээс хамааран их, дээд сургуулийн хүрээнд жендэрийн тэгш байдлын талаар төвийг сахих үзэлтэй бүлгийг мэдээллээр хангах мөн жендэрийн тэгш байдлыг дэмжих хандлагатай бүлгийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна.
Downloads
Published
Versions
- 2026-10-09 (2)
- 2026-07-01 (1)