МАГИСТРАНТ ОЮУТНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛ БА ЗАН ТӨЛӨВИЙН ХАМААРАЛ: ХААИС-ЭЗБС-ИЙН ЖИШЭЭН ДЭЭР

Authors

  • Т.Чимэдцэрэн Хөдөө аж ахуйн их сургууль
  • Д.Мягмарсүрэн Хөдөө аж ахуйн их сургууль
  • М.Эрдэнэтуяа Хөдөө аж ахуйн их сургууль

DOI:

https://doi.org/10.67207/mrj.2026.15.10

Keywords:

big 5 personality, зан төлөв, ocean personality, GPA, голч дүн

Abstract

Их сургуулийн оюутнуудын сурлагын амжилт болон зан төлөвийн шинж чанаруудын хоорондын хамаарлыг соёл болон нөхцөл байдлын хүчин зүйлстэй уялдуулан судалсан мета-анализ (нэгдсэн дүн шинжилгээ) одоогоор хязгаарлагдмал хэвээр байна​(Chen et al., 2025)​. 2025 онд хийгдсэн Чэн нарын судалгаагаар мета-анализ нь 1995-2024 оны хооронд хэвлэгдсэн 84 судалгааг хамруулсан судалгаа хийсэн байна. Тэдний олж мэдсэнээр Нийцтэй зан (Agreeableness), Хичээнгүй зан (Conscientiousness), Нээлттэй байдал (Openness) зан чанар нь оюутнуудын сурлагын амжилтанд шууд нөлөөтэй бол Экстраверт (Extraversion) зан төлөвийн хувьд сурлагын амжилтан сөрөг нөлөөтэй байдгийг онцолжээ​(Chen et al., 2025)​. Тиймээс энэхүү судалгаа нь ХААИС-ийн ЭЗБС-д суралцаж буй магистрант оюутнуудын сурлагын амжилтанд тухайн суралцагчийн зан төлөвийн шинж чанар хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох зорилгоор хийгдсэн. Хүний зан байдал, шинж төрхийг тодорхойлоход ашигладаг зан төлвийн таван хэмжүүрийг (Big Five personality traits) авч үзсэн. Сурлагын амжилтыг семестрийн голч дүн буюу GPA-аар хэмжсэн болно. Судалгааг хийхдээ ХААИС-ийн ЭЗБС-д суралцаж буй магистрант оюутнуудыг судалсан. Ийнхүү судласан зорилго нь магистрант оюутнуудын зан байдал нь сурлагын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорьсон. Судалгааны үр дүнд суурилж багш нарын заах арга зүйг сайжруулах, зөвөлгөө өгөхөд оршиж байна. Мөн гадаад магистрантуудын хувьд гэрээсээ хол суралцах нөхцөл байдалд дасан зохицох, хэлний бэрхшээл болон хувь хүний зан төлөвийн хоорондын хамаарал байгаа эсэхийг авч үзэхийг зорилоо. Хичээнгүй зан (Conscientiousness) чанартай оюутнууд сурлагын амжилттай сайн суралцдаг​(Rani Bhattacharjee & Ramkumar, 2025; Rodrigues et al., 2024)​ ​(Rajapakshe, 2017)​бол харин Невротизм нь ихэнх тохиолдолд сурлагын амжилт нь тааруу байдгыг​(Chen et al., 2025)​ дийлэнх судалгааны үр дүнгүүд харуулж байна. Энэхүү судалгаа нь "Их таван" зан төлөвийн хэмжүүрүүд магистрант оюутнуудын сурлагын амжилт, тэр дундаа голч дүн (GPA)-д хэрхэн нөлөөлж байгааг судалсан болно. 

Downloads

Published

2026-07-01 — Updated on 2026-10-09

Versions