ХУВЬ ХҮНД ЧИГЛЭСЭН ОНЛАЙН ЗАР СУРТАЛЧИЛГААГ НҮДНИЙ ХӨДӨЛГӨӨН УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХЭМЖИХ НЬ
DOI:
https://doi.org/10.67207/mrj.2026.15.01Keywords:
онлайн зар сурталчилгаа, нүдний хөдөлгөөн уншигч төхөөрөмж, зар сурталчилгааны үр нөлөөAbstract
Хувь хүнд чиглэсэн онлайн зар сурталчилгаа нь сүүлийн жилүүдэд академик судлаачид болон практикийн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татах болсон. Энэ төрлийн зар сурталчилгааны үр нөлөөг тодорхойлох судалгаануудын үр дүн зөрчилдөөнтэй хэвээр байна. Иймд энэхүү судалгаа нь хувь хүнд чиглэсэн онлайн зар сурталчилгааны үр нөлөөг нүдний хөдөлгөөн хэмжих төхөөрөмжөөр үнэлж, хэрэглэгчийн эмзэг мэдээлэлд хандах хариу үйлдлийг судлахад оршино. Хоёр урьдчилсан судалгаа, нүдний хөдөлгөөн уншигч төхөөрөмж ашигласан үндсэн туршилт судалгаанд үндэслэн үр дүнг тодрууллаа. Судалгааны үр дүнд стандарт баннер буюу хувь хүний мэдээллийг ашиглаагүй зар сурталчилгаанаас илүү хувь хүний олон төрлийн мэдээлэл ашигласан зар сурталчилгааны үр дүн нь анхаарал төвлөрлийн дулааны зураглал болон анхаарал шилжилтийн зураглалуудаас харагдсан. Хувь хүнд чиглэсэн онлайн зар сурталчилгаанд ашиглаж буй мэдээллүүдээс байршлын мэдээлэлд (дундаж утга 1.511, стандарт хазайлт 0.815) хамгийн эмзэг буюу зар сурталчилгааны зорилгоор ашиглуулах дургүй, харин дуртай пэйж хуудсын мэдээлэлд эерэг (дундаж утга 3.844, стандарт хазайлт 1.186) хандаж байна. Иймд хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашигласан зар сурталчилгаа нь стандарт зар сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн анхаарлыг татах үр дүнтэй ба анхаарал төвлөрлийн онолын дагуу анхаарал хандуулах тусам хандлага бий болгодог. Цаашид ямар төрлийн мэдээлэл ашиглах нь хэрэглэгчийн хандлагад эерэг болон сөргөөр нөлөөлж байгааг дэлгэрүүлэн судлах шаардлагатай.